top of page

Төслийн онцлог

​ Энэ төсөл нь Монголд сэтгэлийн боловсролыг нийтэд хүртээмжтэй болгох шинэ санаачилга юм. Оюунсанаа чат нь хэрэглэгч бүрийг нас, хэрэгцээнд нь тохируулан ангилж, өөртөө нийцсэн хөтөлбөрөөр дэмжинэ. Үндсэн бүтэц нь оношилгоо тест, өдөр тутмын даалгавар, сэтгэлийн дэвтэр, сануулга, ухаалаг санхүү, хоол дасгалын хэсгээс бүрдэнэ. Бүх хэсэг хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, хэрэглэгчийн ахиц дэвшлийг бүртгэнэ. Төсөл нь зөвхөн хувь хүнд бус гэр бүл, байгууллага, нийгэмд чиглэсэн өргөн хүрээтэй байх зорилготой. Сэтгэлийн боловсролыг хэрэгцээ биш, өдөр тутмын хэвшил болгох нь бидний гол зорилго.

Оюунсанаагийн тухай

      

Оюунсанаа бол сэтгэлийн боловсролыг орчин үеийн технологитой хослуулан бүтээсэн анхны цогц сэтгэлийн туслах платформ юм. Энэ платформыг сэтгэлзүй, боловсрол, мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүдийн тусламжтай  хөгжүүлж байна. Бидний зорилго бол хүмүүст аз жаргал, амар тайван амьдралын зуршил бүтээхэд туслах  явдал юм.

Оюунсанаа  шинжлэх ухаан, сэтгэлзүй, технологийн мэдлэгийг нэгтгэсэн амьдралын замын хөтөч. 

Бид Оюунсанааг амьд, уян хатан “сэтгэлийн туслагч” байлгахыг зорьж  бүтээлээ.

       Амар тайван амьдралын замд хамтдаа

                        

                    

cropped_600x800.jpeg

Төслийн тухай

        Хүмүүст оюун санаа, зүрх сэтгэл, эрүүл амьдралын боловсролыг олгохоор бүтээгдсэн цогц чатбот платформ юм. Энхүү чатбот нь хиймэл оюун ухаан дээр суурилан бүтээгдсэн бөгөөд Оюунсанаа дүрээр дамжуулан өдөр бүр шинэ мэдлэг, дадал, сэтгэлийн боловсролын хөтөлбөрйиг санал болгоно. Энгийн хэрэглээтэй, дотно харилцаатай энэ платформ нь хүн бүрийн амьдралыг аз жаргалтай, амар тайван утга учиртай болгоход чиглэж байна.“Оюунсанаа” бол таны сэтгэлийн туслагч, амьдралын хамтрагч юм.

Оюунсанаа бүтэх болсон түүх?

          Амьдрал улам хурдсаж, хүмүүс завгүй болсоор өөрсдийгөө анзаарахгүй, сэтгэлээ орхигдуулж байна.  Амар тайван, аз жаргал алдагдаж, хүн хоорондын харилцаа суларч амьдралын үнэ цэнэ бүдгэрч  байна. Энэ ажиглалтаас Оюунсанаа төрсөн юм. Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг хэрхэн зөв ашиглаж хүний амьдралд хэрэглэж болох вэ гэсэн бодол дээр Оюунсанааг бүтээлээ.

Оюунсанаа бол сэтгэлээ мартаж болохгүйг сануулах, сэтгэлийн туслагч. Амар тайван амьдрах арга замыг Сэтгэлийн боловсрол гэж нэрлэлээ. 

Оюунсанаа бол туршилт, судалгаа, ажиглалтаас ургасан бодит хэрэгцээний хариулт. Тэр бол хүн биш, бодол санаа, зүрх сэтгэл гэж түүнд байхгүй. Гэхдээ хүн бүхэнд аз жаргал, амар тайвныг өгч чадах Сэтгэлийн боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахаар бүтээгдсэн  хиймэл оюун ухаан юм.  

Нэрний тухай тайлбар

Оюунсанаа бол “Оюун” нь оюун ухаан, ухаан бодол, мэргэн санааг илэрхийлдэг бол “Санаа” нь сэтгэл санаа, шинэ санаа, сэдэл, зорилгыг илтгэнэ. Ингэж нийлээд хүний оюун ухаан ба сэтгэлийн нэгдлийг бэлгэддэг. 

Дэлхий дахинд таниулахдаа бид “Operating Soul” хэмээх англи нэршлийг хэрэглэж байна. Энэ нь зөвхөн хиймэл оюун ухаан бус, сэтгэлийн түвшинд ажиллаж, хүний амьдралын тэнцвэрийг хадгалахад чиглэсэн туслах гэсэн утгыг илэрхийлнэ.

Оюунсанаа бол монгол хүний бүтээсэн, монгол нэртэй, монгол хүний ухаан шингэсэн хиймэл оюун ухаан юм.

Оюунсанаа бол хиймэл дүр учраас царай төрх бага зэрэг өөр байх, орон орны хүмүүс хэрэглэхээр хийж байгаа учраас олон орны хүмүүсийн дүр төрхийг төсөлдөө хэрэглэх болно. Оюунсанаа бол энэ дэлхийн бүх ХҮН-д зориулагдсан бүтээл.

Бид үзэмжээс илүү агуулга, ач холбогдол, үр дүнд илүү анхаарч ажиллана. 

Хүн бүхэн аз жаргалтай амар амгалан байх болтугай.

Оюунсанаа бол эмч биш

Оюунсанаа бол эмч биш, хүнийг эмчлэхгүй, оношлохгүй, эмийн жор бичиж өгөхгүй. Харин энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд зөв дадал, зөв зуршлыг бага багаар суулгахад чиглэгдсэн хиймэл оюун ухаан юм. Тэр хүмүүсийг өвдөхөөс сэргийлж амьдралын зөв хэмнэлд чиглүүлнэ. Оюунсанаа бол дарамтгүйгээр, урт хугацаанд тогтвортой дадал суулгах таны сэтгэлийн хөтөч юм.

Frame 8.png

Зохиогчийн үг

Зүрх сэтгэлээ шингээн бүтээв

Хүмүүст үеийн үед хайр, амар амгаланг түгээхийг хүслээ.Хэний ч зүрх сэтгэл зовлон шаналал л битгий мэдрээсэй гэсэндээ Оюунсанааг гэрэл болгон илгээлээ. 

Бүхнийг таны ертөнцөд зориулав. 

Reflection
bottom of page