top of page
ubstract shapes background.jpg

Хэзээ ч харамсахгүй-тиймээс зүгээр л эхэл

Амар тайван амьдралын эхлэл - Оюунсанаа чат

ChatGPT Image Sep 25, 2025, 10_43_14 PM.png
Сэтгэлийн туслагч Оюунсанаа
Screen Shot 2025-10-10 at 23.32.21.png
Дэлхийн хүн бүрт зориулав.

Хөтөлбөрийн хэрэгжүүлэлт

Аз жаргалыг хүн өөрөө бүтээнэ.Амьдралын тэнцвэр бол нэг өдрийн биш, өдөр бүрийн сонголтын үр дүн юм.
Оюунсанаа таныг өөрийгөө ойлгож, зөв үйлдэж, амьдралдаа хэрэгжүүлж сурахад чиглүүлж туслаж өгнө. Энэ бол “амар тайван амьдрал”-ын эхлэл.

01

Ойлгох үе

Өөрийн зургаан тэнцвэрийнхээ төлөвийг ойлгох нь эхлэл юм.Тест бөглөж бодит нөхцөлөө харна. Хэвийн үзүүлэлттэй харьцуулж дүгнэнэ.

02

Үйлдэх үе

Өдөр тутмын даалгавруудыг хэрэгжүүлж эхэлнэ. Жижиг үйлдэл бүр амьдралд чинь бодит нөлөө үзүүлнэ.  Амар апп тусална.

03

Хэрэгжүүлэх үе

Даалгавраа тогтмол биелүүлснээр шинэ зуршил тогтоно. Тогтвортой байдал бол дотоод тэнцвэрийн үндэс юм.

04

Өөрчлөлт

Хичээл зүтгэл таньд жинхэнэ өөрчлөлтийг бэлэглэнэ. Өөрийгөө бүрэн мэддэг болсон хүнд амьдрал амархан санагдана.

05

Үр дүн

Амьдрал амар байвал та аз жаргалтай байна. Зорилготой, утгатай, урамтай амьдралаар амьдрана. Зургаан тэнцвэр уялдаж, сэтгэл  амар тайван болно.
 

Хүн байх нь эрүүл мэндээс хамаардаг бол хэн байх нь сэтгэлийн боловсролоос хамаарна.

Амьдралын зургаан тэнцвэрийг алдахгүй амьдрахын тулд тус бүрт нь боловсрол олгоно. Нэг бүрчлэн системтэйгээр зөв хэвшилд чиглүүлнэ.Эдгээр зургаан тэнцвэрийг ойлгож, өдөр бүр хэрэгжүүлснээр та өөрийн амьдралын урсгалыг хянах чадвартай, амар тайван хүн болно.

 

Сэтгэлийн тэнцвэр

Сэтгэлээ ойлгож, бодлоо цэгцэлж, зан чанараа төлөвшүүлэхэд төвлөрнө. Ингэснээр өөрийгөө ойлгож , өөрийгөө зөвөөр удирдаж сурна. Гадна талд юу болсон ч дотоод амар амгалангаа алдахгүй амьдарч сурна.

Эрүүл мэндийн тэнцвэр

Эрүүл байх энгийн 5 үзүүлэлтийг өдөр тутамдаа хянаж, амьдралын зөв зуршил бүтээхэд төвлөрнө. 
Эрүүл мэнд апп таныг хүсвэл таны эрүүл мэндийн мэдээллийг хэзээ ч үзэж болох түүх болон хадгална. Өөрийн биеийн эд эрхтэн бүхний эрүүл мэндийг сайн мэддэг болоход чиглүүлнэ.

Зорилгын тэнцвэр

Дотоод буюу өөрийн хувийн зорилго,гадаад буюу хариуцлагын зорилгыг тодорхойлж, бодитоор төлөвлөж өдөр бүр бага багаар хэрэгжүүлэхэд туслана.Зорилго мөрөөдлөө цэгцлэх нь том дарамтыг арилгах болно.Зорилго апп таньд тусална.
 

Харилцааны тэнцвэр

Өөрийгөө болон бусдыг ойлгож сурна. Хил хязгаараа хамгаалж, өөрийгөө зөвөөр илэрхийлж,гадны нөлөөнд автахгүйгээр амар тайван амьдарч сурна.Эрүүл харилцаа нь дотоод амгалан, гадаад орчны уялдааг бий болгодог.

Санхүүгийн тэнцвэр

Санхүүгээ хянаж сурна гэдэг бол өөрийгөө удирдаж сурч буй хэлбэр.
Орлого, зарлагаа Санхүү аппаар хянаж, төлөвлөж, хэрэглээгээ ухаалгаар зохицуулах дадал төлөвшүүлнэ.
Санхүүгийн эрх чөлөө нь амьдралын баталгаа юм.

Орчны тэнцвэр

Амар тайвны эхлэл бол зөв орчин.
Цэвэр,цэгцтэй,өөрөөрөө байж чаддаг орон зайгаа бүрдүүлж, байгалиас эрч хүч авч, эерэг уур амьсгалыг бий болгоход чиглэнэ.
Орчны зохицол нь хүний сэтгэл, зан чанарын тэнцвэрийг хадгалдаг.

Тэнцвэрийн тухай товч ойлголтууд

Сэтгэлийн тэнцвэр

  • Яагаад чухал вэ: Сэтгэл, бодол, зан чанар гурав зохицсон үед  дотоод амар амгаланг мэдэрдэг.

  • Алдагдвал: Айдас, бухимдал, сөрөг бодол давамгайлж, шийдвэртээ эргэлздэг болно.

  • Хадгалбал: Өөрийгөө ойлгож, бодол хяналттай, мэдрэмжээ удирдах чадвартай болно.

Орчны тэнцвэр

  • Яагаад чухал вэ:Бидний оршин буй орчин бол бидний сэтгэлийн тусгал.

  • Алдагдвал: Зохион байгуулалтгүй, дарамттай орчин сөрөг энерги үүсгэнэ.

  • Хадгалбал: Тайван, эрч хүчтэй, бүтээлч орон зайг бий болгоно.

Санхүүгийн тэнцвэр

  • Яагаад чухал вэ: Санхүүгийн тогтвортой байдал бол амьдралын бат бөх тулгуур.

  • Алдагдвал: Сэтгэл түгших, айдас, дарамт, хэт ажиллах байдал үүснэ.

  • Хадгалбал: Санхүүгээ удирдаж, амьдралын эрх чөлөөг мэдэрнэ.

Зорилго, мөрөөдлийн тэнцвэр

  • Яагаад чухал вэ: Хүн тодорхой зорилготой байж л амьдралдаа чиглэл, утга учрыг олдог.

  • Алдагдвал: Урам зориг буурч, хий дэмий завгүй байдалд ордог.

  • Хадгалбал: Өдөр бүр утгатай, чиглэлтэй, зорилготой амьдарна.

Харилцааны  тэнцвэр

  • Яагаад чухал вэ: Хүн бол нийгмийн амьтан. Эерэг харилцаа аз жаргалын гол эх үүсвэр.

  • Алдагдвал: Ганцаардал, үл ойлголцол, зөрчилдөөн үүснэ.

  • Хадгалбал: Итгэл, хайр, урам зоригийг бусдаас авч, өгөх чадвартай болно.

Эрүүл мэндийн тэнцвэр

  • Яагаад чухал вэ: Эрүүл бие бол сэтгэл санааны суурь үндэс.

  • Алдагдвал: Энерги дутагдаж, ядрах, анхаарал сарних, биеийн өвдөлт сэтгэлд нөлөөлнө.

  • Хадгалбал: Эрч хүчтэй, сэргэлэн, итгэлтэй байж чадна.

Алдаж болохгүй

Амьдралын тэнцвэр

Амьдралын тэнцвэр бол хүний сэтгэл, бие, зорилго, орчин, харилцаа, санхүү зэрэг бүх зүйл зохистой хэмжээнд орших төлөв юм. Тэнцвэртэй амьдрал гэдэг нь бүх зүйл төгс байна гэсэн үг биш, харин өөрийгөө таньж, ойлгож, аливаад ухамсартай хандаж сурахыг хэлнэ.

Screen Shot 2025-10-10 at 21.55.40.png
Screen Shot 2025-10-10 at 22.49.49.png

Сэтгэлийн боловсрол гэж юу вэ?

Амар тайван амьдралын жор

Сэтгэлийн боловсрол гэдэг дан ганц сэтгэл санааны асуудал биш юм. Сэтгэлийг тавгүйтүүлдэг хүний амьдралын бүхий л хүчин зүйлс хамаарна. 

 1. Сэтгэл санаа (өөрийгөө танин мэдэх, сэтгэлзүйн эрүүл мэнд)

 2. Эрүүл мэнд( хоол, хөдөлгөөн, дасгал, нойр, амралт г.м)

 3. Зорилго төлөвлөгөө ( зорилго, амьдралын утга учир, ирээдүйн итгэл г.м ) 

 4. Харилцаа (гэр бүл, найз нөхөд, нийгэм, хайр дурлал г.м)

 5. Санхүү (орлого, зарлага, хэрэглээ, хуримтлал, санхүүгийн тогтвортой          байдал г.м)

 6. Орчин (Орчины нөлөөлөлүүд,тав тух, орон зай,амар тайван амьдралын хөрс )

Эдгээр үзүүлэлтийн аль нэгний тэнцвэр алдагдахад хүний сэтгэл санаа зовох шалтгаан болдог. Сэтгэлийн боловсрол гэдэг эдгээр үзүүлэлтийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр амьдарч сурахыг хэлнэ. 

Сэтгэлийн боловсрол хөтөлбөрийн зорилго юу вэ? энэ хөтөлбөрт хамрагдсанаар таны амьдралд ямар ашиг тустай вэ?

Аз жаргал, амар тайван амьдралын нууц

•Амьдралын тэнцвэрээ хэрхэн хэвийн байлгах вэ?

• Амар мэнюны тухай

Оюунсанаа чат бол Сэтгэлийн боловсрол нэртэй үндсэн хөтөлбөртэй чат юм. Энэхүү хөтөлбөр нь амьдралын тэнцвэрийг хэвийн байлгах ганцхан зорилготой.  Амьдралын тэнцвэр гэдэг нь таны өдөр тутмын амьдралын зуршилыг хэлнэ. Хөтөлбөрт хамрагдсанаар  таны одоогийн нөхцөл байдлыг хэвийн үзүүлэлттэй харьцуулан харуулж хэрхэн тэнцвэртэй амьдралын зуршилыг бүтээх хөтөлбөрийг гаргаж өгнө. Энэхүү хөтөлбөр нь дарамт шахалт үзүүлэхгүй таны амьдралын урсгалд тааруулан бага багаар, өөрийн хүслээр үйлдэх боломжийг олгоно.  Үүнд АМАР мэню таньд тусална. 

Glass Flowers

АМАР МЭНЮ бол амьдралын тэнцвэрийн 6 үзүүлэлтийг цогцоор нь цэгцэлж өгч өдөр тутмын жижиг зуршилыг ч орхигдуулахгүйгээр өөрийгөө бүрэн хянах боломжийг таньд олгоно.  Ямарч завгүй хүн хэрэглэж болохоор хийгдсэн. Та мэдээлэлээ нэг бүрчлэн шивж оруулах шаардлагагүй, дуу хоолой болон зураг хэлбэрээр амархан оруулахад л Оюунсанаа би хүлээн аваад ялгаж, ангилж, дүгнэж бүхнийг хийнэ. Энэхүү мэнюг хэрхэн хэрэглэхийг би хөтөлбөрөөр чиглүүлж өгөөд өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлэхийг зорино.

Мэргэжил боловсролыг хүн сайхан амьдрахын тулд эзэмшдэг бол сэтгэлийн боловсролыг аз жаргалтай амьдрахын тулд эзэмшдэг

Хөтөлбөрийн явц

Бүртгэл, баталгаажуулалт

Хөтөлбөр эхэллээ

ChatGPT Image Sep 5, 2025, 09_47_03 PM_edited.png

Тэст, Дүгнэлт, Хөтөлбөр, Даалгавар

ChatGPT Image Sep 22, 2025, 07_14_13 PM_edited.png

Амьдралын тэнцвэрийн тест бөглөнө

 Үр дүнг үндэслэн хөтөлбөр гаргаж, өдөр бүр жижиг даалгавар өгнө. 

Хэрэгжүүлэлт

Амар мэню ашиглаж даалгавар биелүүлнэ

ChatGPT Image Sep 22, 2025, 07_44_58 PM_edited.png
ChatGPT Image Sep 22, 2025, 07_31_42 PM_edited.png

Дүгнэлт

Хугацааны эцэст үр дүн ярилцана. 

cropped_600x800.jpeg
bottom of page