Амьдралын тэнцвэр
Амьдралын тэнцвэр бол хүний сэтгэл, бие, зорилго, орчин, харилцаа, санхүү зэрэг бүх зүйл зохицолд орших төлөв юм.
Тэнцвэртэй амьдрал гэдэг нь бүх зүйл төгс байна гэсэн үг биш, харин өөрийгөө таньж, ойлгож, аливаад ухамсартай хандаж сурахыг хэлнэ.


Сэтгэлзүйн тэнцвэр
Юуг хэлэх вэ?
Өөрийн сэтгэл хөдлөл, бодол санаа, зан чанараа танин мэдэж, удирдаж сурах нь сэтгэлийн тэнцвэр юм. Энэ үед хүн өөрийгөө ойлгож, бодлоо зөв чиглүүлж, нөхцөл байдлыг тайван хүлээн авч чаддаг. Өөрөөр хэлбэл “гадна юу ч болж байсан, дотроо тайван байх чадвар” юм.
Тэнцвэр алдвал
-
Биеийн ядаргаа, нойргүйдэл, стресс, айдас илэрнэ.
-
Сөрөг бодол давтагдаж, өөрийгөө буруутгах хандлага нэмэгдэнэ.
-
Гадаад ертөнцийг “аюул” гэж хүлээж авдаг.
Энэ үед хүн өөртөө итгэлгүй, хэн ч намайг ойлгохгүй гэж мэдэрдэг.
Тэнцвэртэй байх үед
-
Сэтгэлээ хянах бус, ойлгож, зөвөөр удирдана.
-
Хүнд зүйл тохиолдсон ч “энэ үе өнгөрнө” гэдгийг мэдэрдэг.
-
Сөрөг мэдрэмжийг буруугаар биш, өөрийгөө хөгжүүлэх дохио гэж хүлээж авдаг.
Энэ бол дотоод амар амгалангийн хамгийн бодит хэлбэр.
Дүгнэлт
Сэтгэлзүйн тэнцвэр бол зөвхөн аз жаргал биш, харин өөрийгөө ойлгож, зөв хариу үйлдэл гаргах чадвар юм.
Хүн сэтгэлээ удирдаж сурвал, амьдралаа бүтээж чадна.
Хөтөлбөрийн зорилго
-
Өөрийгөө ойлгож, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах.
-
Сөрөг мэдрэмжийг хүчээр дарах,тэвчих, зугтаах биш,ойлгож, хүлээн зөвшөөрч, зөв чиглэлд хувиргах чадварыг эзэмших.
-
Зан чанараа таньж хөгжүүлж,давуу болон сул талыг зөвөөр удирдаж сурах.
Эрүүл мэндийн тэнцвэр
Юуг хэлэх вэ?
Эрүүл мэндийн тэнцвэр гэдэг нь бие махбодийн бүх тогтолцоо (нойр, хоол, хөдөлгөөн, амралт, ус, амьсгал) зохистой ажиллаж байхыг хэлнэ.
Энэ нь зөвхөн өвдөхгүй байх бус эрч хүчтэй, амьд мэдрэмжтэй байхыг илэрхийлдэг.
Яагаад чухал вэ?
Биеийн эрүүл мэнд бол сэтгэлийн амар тайвны суурь.Бие өвдөхөд сэтгэл, бодол давхар дарамтад ордог. Амьд байхын үндэс нь эрүүл мэнд.
Тэнцвэрээ алдвал
-
Нойргүйдэх, ядрах, анхаарал сарних, уур бухимдал ихсэх
-
Хоолны дэглэм алдагдах, дархлаа сулрах
-
Амралт, хөдөлгөөний хомсдолоос болж эрч хүч буурах
Энэ үед хүн амьдралаа “ачаалал, дарамт” гэж мэдэрдэг.
Дүгнэлт
Эрүүл мэндийн тэнцвэр бол өөрийгөө хүндлэх үйлдэл.Хүн өөрийн биеийг хайрлаж сурвал, сэтгэл нь амар амгалан оршдог.
Тэнцвэртэй байх үед
-
Бие амарч, эрч хүчтэй сэргэг хэмнэлтэй байна.
-
Хөдөлгөөн, амралт, хооллолт нь зөв уялдаатай үед эрүүл байна.
-
Энерги ихтэй, анхаарал, мэдрэмж нь сэргэлэн байдаг.
Ийм хүн гаднаа ч, дотроо ч амьдралын сайханд дуралсан хүчтэй байдаг.
Зорилго төлөвлөгөөний тэнцвэр
Юуг хэлэх вэ?
Зорилго ба төлөвлөгөөний тэнцвэр гэдэг нь хүн юу хүсэл, мөрөөдөлтэй, түүнд хүрэх тодорхой алхмуудыг төлөвлөж, хэрэгжүүлэхийг хэлнэ. Энэ бол ухаалаг, үнэ цэнтэй , утга учиртай амьдрал юм.
Яагаад чухал вэ?
Зорилго нь хүний амьдралыг чиглүүлдэг харин төлөвлөгөө нь тэр чиглэлд хүрэх гүүр болдог.
Зорилгогүй амьдрал утга учиргүй, амьдралд туйлдаж ядардаг бол зорилготой хүн завгүй мөртлөө баяр хөөртэй байж чаддаг.
Тэнцвэрээ алдвал
-
Хийж буй зүйлээ утгагүй гэж мэдрэх
-
Хэт олон зүйл зэрэг эхэлж, төгсгөж чадалгүй стрессдэх
-
“Цаг хүрэхгүй, би чадахгүй” гэх бодолд автах
Энэ үед хүн өөрийн үнэ цэнийг мартдаг, амьдрал утгагүй санагдаж сэтгэлээр унадаг.
Дүгнэлт
Зорилго ба төлөвлөгөөний тэнцвэр нь амьдралд чиглэл өгч, итгэл төрүүлдэг.Хүн зорилгоо биелүүлэхийн төлөө хичээж өөртөө итгэж чадвал амьдрал утгатай, амар тайван болдог.
Тэнцвэртэй байх үед
-
Том мөрөөдлөө жижиг алхмаар биелүүлдэг
-
Төлөвлөгөө бодитой, уян хатан байдаг
-
Өөрийгөө хөгжүүлэх явцыг амьдралын нэг хэсэг болгодог Тэнцвэртэй хүн зорилгодоо хүрэх явцыг “дарамт” биш “явц” гэж мэдэрдэг тул бүхнийг даван туулах чадвартай байдаг.
Санхүүгийн тэнцвэр
Юуг хэлэх вэ?
Санхүүгийн тэнцвэр гэдэг нь орлого, зарлага хоёрын харьцаа зөв байж,
хүний хэрэгцээ ба хүсэл хоёрын зааг ойлгомжтой байхыг хэлнэ. Энэ бол мөнгөний тухай ойлголт бус, мөнгөний сэтгэлзүйг удирдах чадвар юм.
Яагаад чухал вэ?
Мөнгө бол эрч хүчний хэлбэр түүнийг зөв урсгавал тайван амьдарч чадна.
Санхүү тогтвортой байвал хүн сэтгэлээр унахаас хамгаалагддаг.
Санхүүгийн тэнцвэр нь айдасгүй, хариуцлагатай амьдралын үндэс.
Тэнцвэрээ алдвал
-
Өр, хэт хэрэглээ, хяналтгүй зарлага
-
Орлогоос илүү зарлага гаргах дадал
-
Мөнгөөр өөрийгөө үнэлэх хандлага
Санхүүгийн дарамт нь сэтгэлийн дарамт болон хувирч, өөрийгөө буруутгах, айдас төрүүлэх эх үүсвэр болдог.
Дүгнэлт
Санхүүгийн тэнцвэр нь өөрийн үнэ цэнийг мэдэрч, амьдралаа аюулгүй зохион байгуулах чадвар юм. Хүн мөнгийг биш,зорилгоо чиглэн амьдарвал мөнгө түүнийг даган ирдэг хэрэглээ юм.
Тэнцвэртэй байх үед
-
Хэрэгцээгээ ялгаж сурсан, хэмнэлтэй амьдралтай байдаг
-
Мөнгөний үнэ цэнийг мэдэрдэг, гэхдээ түүний боол болдоггүй
-
Орлого, зарлагын урсгалаа хянаж чаддаг
Санхүүгийн тэнцвэртэй хүн мөнгөө бус амьдралаа хянаж чаддаг.
Харилцааны тэнцвэр
Юуг хэлэх вэ?
Харилцааны тэнцвэр гэдэг нь хүн бусадтай ойлголцох, өөрийн мэдрэмжийг зөв илэрхийлэх, бусдын мэдрэмжийг хүндэтгэх чадварыг хэлнэ.
Яагаад чухал вэ?
Хүн ганцаараа амьдрах боломжгүй. Харилцаа бол амьдралын амьсгал,тэндээс л хүн хайр, итгэл, дэмжлэг, урам авдаг. Сайн харилцаа нь сэтгэлзүйн дархлаа, муу харилцаа нь сэтгэлийн өвчин болдог.
Тэнцвэрээ алдвал
-
Хэт их бусдыг дагах, бусдад тааруулж амьдрах
-
Сэтгэл хөндийрөх, итгэл алдах
-
Уур, гомдол, үл ойлголцол хуримтлагдах
Энэ үед хүн ганцаардал мэдэрч, өөрийн үнэ цэнийг үгүйсгэж эхэлдэг.
Харилцааны тэнцвэр нь сэтгэлийн дулаан, итгэлийн орон зайг бий болгодог.Хүн бусдыг ойлгох тусам өөрийгөө гүнзгий ойлгодог.Энэ бол сэтгэлийн боловсролын нэг чухал илэрхийлэл юм.
Дүгнэлт
Тэнцвэртэй байх үед
-
Сонсох ба хоёрын тэнцвэртэй байдал
-
Хайр, хүндлэл, итгэлцэл солилцдог орчин
-
Сөрөг харилцаанд хязгаар тавьж чаддаг
Тэнцвэртэй харилцаа нь хүний сэтгэлийг уужим, амьдралыг гэрэлтэй болгодог.
Орчны тэнцвэр
Юуг хэлэх вэ?
Орчны тэнцвэр гэдэг нь хүн өөрийн амьдрах, ажиллах, амрах орчноос
сэтгэлзүй, зан төлөв, эрч хүчээ тэнцвэртэйгээр авч чаддаг байхыг хэлнэ. Энэ бол “гаднах орчин дотоод орон зайд нөлөөлдөг” гэсэн ухаан юм.
Яагаад чухал вэ?
Орчин нь хүний сэтгэл, эрүүл мэнд, бүтээмжид шууд нөлөөлдөг.
Хэцүү, дарамттай орчинд хүн сөрөг бодол хуримтлуулдаг бол цэгцтэй, гэрэлтэй орчинд хүн уужим тайван, бүтээлч болдог. Өөрөөрөө байх орон зай, тав тух амьдралын чухал зүйл юм.
Тэнцвэрээ алдвал
-
Байр, өрөө, ажил, амьдралын орчин эмх замбараагүй болох
-
Дуу чимээ, хэт их мэдээлэлд дарагдах, бухимдах
-
Дотоод уужим орон зайгүй өөрөөрөө байж чадахгүй болох
Энэ үед хүн тайван байдлаа алдаж, анхаарал сарниж, сэтгэл хямардаг.
Дүгнэлт
Орчны тэнцвэр нь дотоод амгалангийн суурь.Хүн өөрийн орчноо бүрдүүлж чадвал сэтгэл санаа тогтвортой,
амьдрал илүү тод, илүү амар болдог.
Тэнцвэртэй байх үед
-
Орчин цэвэр, дэг журамтай, гэрэлтэй
-
Амрах, ажиллах хоёр тусдаа уур амьсгалтай
-
Байгаль, гэрэл, дуу чимээг зөв тэнцвэртэйгээр хүрээлэлтэй
Ийм орчинд хүн зүгээр л амьсгалах төдийд амгалан байдлыг мэдэрдэг.
