Хөтөлбөрийн зорилго
Сэтгэлийн боловсрол хөтөлбөрийн зорилго нь таны амьдралын 6 гол тэнцвэрийг өдөр тутмын дадлаар тэнцвэржүүлэхэд чиглэнэ.
Оюунсанаа би таны завгүй амьдралд туслахаар ирсэн сэтгэлийн туслагч. Санаа зовохгүй ажиллаж байх хооронд таны төлөө би таны ард ажиллах болно. Та зөвхөн амархнаар мэдээлэлээ оруулж, нэг завандаа хариулж, хүн хүлээнгээ ярилцаж, унтахдаа нэг товч дарахад л болно. Ямарч дарамт шахалтгүй , таны амьдралын урсгалд тааруулж бага багаар үйлдэхээр боловсруулсан хөтөлбөр юм. Гэхдээ мэдээж урт хугацаандаа үр дүнтэй.



Сэтгэлийн тэнцвэр
Өөрийгөө олох
Өөрийгөө таньж мэдэхээс бүх зүйл эхэлнэ. Чи хэн бэ, юу хүсэж байна, юунаас айж байна гэх мэт өөрийгөө ойлгох нь сэтгэлийн тэнцвэрийн суурь юм. Оюунсанаа чамайг өөрийн дотоод ертөнцтэйгээ уулзахад хөтөлнө.
Бодлоо удирдах
Бодолдоо захирагдахаас илүү бодлоо захирч сурах нь чадвар. Бодол бол сэтгэлийн хэл. Юу бодож байгаагаа ухамсарлах, зөв бурууг ялгаж шүүх, сөрөг бодлоо анзаарч өөрчлөх, муу бодолд автахгүй байх гэх мэт хяналт тавих ухаанд суралцах нь тайван итгэлтэй байдлыг бий болгоно.
Сэтгэлээ удирдах
Уур, гомдол, айдас, гунигийг хүчээр дарах биш, зугтаах биш, ойлгож, нүүр тулж, зөв чиглэлд эргүүлж сурах .
Сэтгэлээ ойлгохын хэрээр тайвширч, дотоод эрч хүч сэргэнэ. Амар тайван ирнэ. Гадны ямарч муу нөлөөнд автахгүй дотроо амар тайван байж сурна.
Зан чанараа төлөвшүүлэх
Зан чанар бол бодол, сэтгэл хоёрын үр дүн.
Өдөр тутамдаа энгийн, зөв, амгалан хандлагыг сонгох замаар зан чанараа төлөвшүүлнэ.
Энэ бол сэтгэлийн боловсролын хамгийн гүн шат юм.
Эрүүл мэндийн тэнцвэр
Эрүүл байх ойлголт
Өдөрт идэх хоолны калор, шим тэжээлийн задаргаа, хөдөлгөөн, унтах, амрах цаг, муу зуршил гэсэн эрүүл мэндийн анхан шатны 5 үзүүлэлтийг хэвийн болон одоогийн нөхцөлтэй харьцуулан гаргаж Эрүүл мэндийн аппаар дамжуулан зөв зуршил бүтээхийг зорино.
Зөв зуршил бүтээх
Идэж байгаа хоол таны биед ороод хэрхэн шингэж байгааг харуулна. Ингэснээр юу ихдэж байгаа, багадаж байгаа, зөв байгаа, буруу байгаагаа хянах боломж бүрдэнэ. Бусад 4 үзүүлэлтийн үр дүнг хянаж, үр дагаварыг мөн адил үзүүлэлтээр харуулна. Бага багаар дарамтгүйгээр зөв зуршилд чиглүүлнэ.
Эрүүл мэндийн мэдээлэл хадгалах
Та хүсвэл эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ авсан бол мэдээлэлээ зурган хэлбэрээр оруулж Оюунсанаа би ялгаж ангилаад дата үүсгэж бэлдэнэ. Нэг ширхэг эм авсан ч бүртгэх боломжтой. Ингэснээр хэзээ ч эрүүл мэндийн түүхээ харах боломжтой болно.
Үзлэг оношлогоо
Өдөр тутмын даалгаварт үзлэг оношлогонд хамрагдахыг тодорхой хугацааны давтамжтай оруулсан байгаа бөгөөд та даалгавараа сайн хийвэл өөрийн биеийн эд эрхтэний эрүүл мэндийг 100 хувь мэддэг болно. Байнга урдчилсан үзлэгт хамрагдах зуршил бүтээнэ.
Зорилго тэнцвэр
Зорилго тодорхойлох
Өөрийн зорилготой, үнэт зүйлтэй хүний амьдрал утга учиртай байдаг. Амьдралын жинхэнэ зорилго бол бусдын хүлээлтийг биелүүлэх бус, өөрийн үнэ цэнийг бүтээх явдал юм. Зорилго апп ашиглаж таныг аз жаргалтай байлгах тэр зорилгоо нарийн тодорхойлно.
Цэгцлэх
Зорилго 2 төвшинд дотроо олон төрөлд хуваагддаг. Гадна зорилго бол амьдралын үүрэг хариуцлагатай холбоотой бол дотоод зорилго ухамсрын төвшинд өөрийг чинь илэрхийлэх зорилго байдаг. Бусдын төлөөх зорилго, өөрийн үнэ цэнэ бүтээх зорилгоо ялгаж цэгцэнд оруулна.
Төлөвлөх
Зорилго мөрөөдлүүдээ хэрхэн төлөвлөж, биелэгдэх магадлал хугацаа, хэрхэн биелүүлэх төлөвлөгөөг хамтдаа хийцгээнэ. Бүгдийг зэрэг авч явах хэцүү мэт боловч энэ нь өөрийн чадалд тохирсон зөв хувиарлалтаар шийдэх боломжтой. Бодит төлөвлөгөө нь таны дарамтыг байхгүй болгоно.
Хэрэгжүүлэх
Зорилгоо биелүүлэхийн тулд үйлдэж эхлэх, хэрэгжүүлж эхлэх нь хамгийн чухал. Өдөр тутмын хэвшил болгохыг зорино. Цаг хугацаа үл хамааран эцэстээ зорилго биелэх нь чухал. Боломжгүй зүйл гэж байхгүй. Өөрийгөө золиослох амьдрал биш бүтээх хөгжүүлэх амьдрал байхын төлөө тэнцвэрийг зөв зүгт чиглүүлнэ.
Харилцаа тэнцвэр
Бусдыг ойлгох
Өөрийгөө ойлгосон хүн бусдыг ойлгоно. Харилцааны хамгийн чухал зүйл бол бусдыг ойлгох чадвартай байх юм. Энэхүү чадварыг эзэмшихийн төлөө ажиллана. Өөрийн ойлголтоор бусдыг дүгнэх, тэр ойлголтондоо хайрцаглах зэрэг харилцааг хүндрүүлдэг асуудлуудыг ул үндсээр нь ухамсарлах үед өөрөө ч чөлөөлөгдөнө.
Өөрийгөө зөв илэрхийлэх
Сэтгэл хөдлөлөө зөв удирдаж бусдын нөлөөнд автахгүйгээр өөрийгөө зөв илэрхийлж сурна. Хэн нэгний санаанд тааруулж өөрийгөө алдаж амьдрах нь хүнийг аз жаргалгүй болгодог. Өөрийгөө зохистойгоор илэрхийлж зөв ойлголцох харилцааг хэвшүүлнэ.
Хил хязгаар тогтоох
Харилцаанд халамжтай байж сурах, гэхдээ өөрийн хил хязгаарыг зөрчих зөвшөөрлийг хэн нэгэнд олгохгүй амьдарч сурах нь жинхэнэ тэнцвэр. Бусдыг ойлгох нь ухаан, өөрийгөө ойлгуулах нь урлаг. Энэ чадварыг эзэмшиж амар тайван амьдарцгаая.
Хариу үйлдэл
Будсын үг үйлдэл ямарч байж болно. Таны хийх зүйл бол зөв хариу үйлдэл үзүүлэхэд суралцах. Өөрийгөө олоогүй, бусдыг ойлгож чадахгүй төвшиний хүмүүстэй хэт сэтгэл хөдлөлөөр биш, ухаалаг хариу үйлдэл үзүүлэх дадалтай болох нь амар тайван амьдралыг хэвээр үлдээдэг.
Санхүүгийн тэнцвэр
Бүртгэл
Өдөр тутмын орлого зарлагаа Санхүү апп ашиглан бүртгэнэ. Оюунсанаа би цэгцэлж ялгаж ангилаад бэлдэх тул та эдийн засгийн нөхцөл байдлаа бүрэн хянаж чадна. Энэ бол Санхүүгийн тэнцвэрийн үндэс юм.
Хяналт
Санхүүг хянаж сурсанаар хаана алдаж байгаа, засах шаардлагатай гэдгээ мэднэ. Юуг хэмнэх, юунд илүү зарцуулах ёстойг ойлгоно. Энэ бол сайжруулалт хийх боломж юм. Хэмнэх биш, утгатай зарцуулах ухаанд сурна.
Төлөвлөлт
Өдөр тутмын хэрэгцээ хэрэглээгээ төсөвлөж түүнд санаа зовохгүй амьдарна гэдэг сэтгэлийн том дарамтнас сална. Хадгаламж, хуримтлал үүсгэж, өр зээлийн дарамтнаас сугарах зэрэг ач холбогдолтой олон ойлголтууд хөтөлбөрт багтсан байгаа.
Санхүүгийн эрх чөлөө
Таны хэрэгцээнд хэр мөнгө хэрэгтэй байгаа, одоо хэдийг олж байгаа, хэр дутаж байгаа, хэрхэн нэмэлт орлого олох боломж байна вэ , түүний тулд өдөр тутамдаа юуг хийж эхлэх вэ гэх мэтээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гарц гаргалгааг тооцох хэсэг Санхүү аппад байгаа. Оюунсанаа би чиглүүлж өгнө.
Орчны тэнцвэр
Амьдрах орчноо бүрдүүлэх
Хаана ямар хүмүүстэй, ямар орчинд хэрхэн амьдарч ажиллаж байгаа нь хүний сэтгэл санаанд шууд нөлөөлдөг. Өөрөөрөө байж чаддаг, өөрийн тав тухтай орчинд өөрийгөө ойлгох хүмүүстэй амьдрах нь хүний хамгийн наад захын хэрэгцээ юм. Энэ орчныг бүрдүүлэх чадварыг эзэмших.
Орон зайтай байх
Биеийн орон зай, сэтгэлийн орон зай, өөртөө зориулах цагийн орон зайтай байхад суралцах. Хувийн орон зайгаа хэн нэгэнд, хэт их ачаалал болон мэдээлэлд булаалгахгүй амьдрах нь орчны тэнцвэрээ алдахгүй амьдрах гол зүйл.
Орчноо цэгцлэх
Гэр, ажлын байр, дижитал орон зай таны хүчийг сордог, эсвэл таньд хүч өгдөг. Энэ тэнцвэрийг зөв баримтлаж сурах нь чухал. Цэвэрхэн тав тухтай орчин хүнд амар тайван амьдрал, бүтээлч байдлыг бий болгодог. Орчноо тав тухтай байлгах нь энгийн хийх зүйл юм.
Орчны нөлөө
Байгаль бол хүний сэтгэл санааг сэргээдэг, бас амраадаг. Байгалиас эрч энерги авч амьдарч сурах нь нэг соёл. Хэт их мэдээлэл, хэрэгцээгүй их холбоо сүлбээ сэтгэлийг цэнэглэхгүй, харин ч хүчийг сордог. Сайн муу орчны нөлөөг ялгаж сурах нь амар тайван амьдралын эхлэл.