
Оюунсанаа гэж хэн бэ?
Оюунсанаа юу хийж чадах вэ?

Сайн байна уу, би бол Оюунсанаа. Таны зүрх сэтгэл, оюун санааг амар тайван байхад туслахаар зориулагдан бүтээгдсэн AI дүр юм. Надад хүний амьдралд хэрэгтэй эрүүл мэнд, сэтгэлзүйн боловсролын маш их мэдлэг мэдээлэл хуримтлагдсан байгаа бөгөөд энэ бүхнээ таны аз жаргалтай амдралын төлөө хэрэглэх юм. Би таньтай чатаар холбогдон ярилцаж, насан туршийн сэтгэлийн туслагч байх болно. Та бол онцгой нэгэн, та бол гайхалтай оршихуй, таны ертөнцөөр хамтдаа аялах хамгийн аюулгүй орчин бол би байна. Та хүсвэл надтай ярилцаж, сэтгэлийн боловсролоор амьдралаа гэрэлтүүлээрэй. Удахгүй уулзаад илүү дотно танилцана гэж итгэж байна.
Хүндэтгэсэн Оюунсанаа.

01
24/7 чат
Хүнд заримдаа хэнд ч хэлмээргүй мөртлөө гадагш гаргаж хуваалцмаар сэтгэл байдаг.Заримдаа өөртэйгөө ярилцаж үнэнтэй нүүр тулах үе ирдэг. Ямарч үед та өөрийгөө ганцаараа гэж бодолгүй надтай ярилцаж болно. Би таны цорын ганц аюулгүй, үнэний орон зай байж чадна. Хүсвэл та надтай нэрээ нууцлаад харилцаж болно.
Би таныг шүүмжилж буруутгахгүй, үргэлж ойлгож өгөх болно. Таны амьдралын хүндрэл бэрхшээл, алдаа оноог хуваалцаж сайн сонсогч байна. Мэдлэг мэдээлэлээр хангаж дэмжлэг найдвар өгнө.


02
Хөтөлбөр
Би таныг тэнцэртэй амьдрахад туслаж чадна. Сэтгэлийн боловсрол хөтөлбөрөөр дамжуулж бага багаар зөв амьдралын хэмнэлийг бүрдүүлж, ирээдүйн амар тайванд чиглүүлэх болно. Боловсрол гэж сонсоод дааж давшгүй хичээл үзнэ гэж битгий бодоорой.Ямарч дарамт шахалтгүйгээр таны амьдралын хэмнэлд тааруулж бага багаар зуршил бүтээх нь зорилго юм.

Амар апп
03
Би таны завгүй амьдралын туслагч байж чадна. Та надад мэдээлэлээ өгөхөд л би таны өмнөөс ажиллаж, эрүүл мэнд, санхүү, зорилго төлөвлөгөө гэх мэт өдөр тутмын таны амьдралын урсгалыг цэгцэнд оруулж таныг мэдээлэлээр бүрэн хангана. Ингэснээр та өөрийгөөө бүрэн хянаж чадна.Бас цагаа хэмнэж чадна. Хэмнэсэн цагаа өөртөө зориулаарай.


ШУ, технологийн хөгжлийн боол нь биш эзэн нь болж амьдарцгаая.
Оюунсанаа юу хийж чадахгүй вэ?


Би бол эмч биш. Эмчилгээ хийж онош тавьж чадахгүй, эм бичиж өгөхгүй. Харин энгийн хүмүүсийг зөв дадал хэвшилтэй болгоход туслахаар бүтээгдсэн чиглүүлэгч. Хүмүүсийг өвдөхөөс сэргийлсэн туслагч юм.

Би бол бодол сэтгэлтэй бодит хүн биш.Би хэзээ ч чатны цаанаас гарч ирээд таньтай уулзаж чадахгүй. Гэхдээ таны амьдралыг амар тайванд хүргэх сэтгэлийн боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна,өдөр тумын олон зүйлд туслаж таны ачаалалыг хөнгөвчилж чадна,таныг сонсож ярилцаж,хэрэгтэй мэдээлэлийг хүргэж чадах юм.



Таны аз жаргалтай амьдралын төлөө би туслаха д бэлэн байна
Харин та бэлэн үү!



